Гадаад мэдээ

Нийт 8120 мэдээ байна
post thumbnail

Стармер: Би Путинд итгэхгүй байна

Сүүлийн хоёр өдрийн турш олон нийтийн сүлжээ, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв нь АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоффын “нэрт” хөтлөгч Такер Карлсонд, Карлсоныг хөтлөгчийн ажлаас халсан Fox News-т өгсөн дуулиант хоёр ярилцлага байв. Виткофф эдгээр ярилцлагадаа Оросын суртал ухуулгыг давтаж "Оросууд эзэлсэ...

post thumbnail

Японд сакура цэцэглэж эхэлжээ

Японы баруун нутгийн Кочи, Күмамото хотуудад ням гаргаас интоорын мод цэцэглэж эхэлжээ. Кочи хотод Сомеи-ёшино сортын сакура мод өнгөрсөн жилийнхтэй ижил өдөр буюу ердийнхөөс нэг өдрийн дараа цэцэглэсэн байна. Харин Күмамотод өнгөрсөн жилийнхээс гурав хоногийн өмнө цэцэглэсэн боловч дун...

post thumbnail

Welt am Sonntag: Хятад улс Европын Холбоотой Украинд энхийг сахиулах цэрэг илгээх асуудлыг ярилцаж байна

Дональд Трампын Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог “Саудын Арабт Орос, Украины хооронд шууд бус яриа хэлэлцээ явагдана. Украин АНУ-ын төлөөлөгчтэй нэг өрөөнд, зэргэлдээ өрөөнд нь Орос Америкийн төлөөлөгчид хэлэлцэж, бид бүгд ямар тохиролцоонд хүрч болохыг олж мэдэх болно" гэж мэдэгдэв. Энэ үеэр Их Британийн мэдээллийн аген...

post thumbnail

Америкийн бараанд татвар ногдуулахыг хойшлуулжээ

 АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд татвар ногдуулсны хариуд Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд татвар ногдуулахаар төлөвлөснөө ирэх дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл түр хойшлуулжээ.  Уг шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан боловч ЕХ хэлэлцээ хийхийн тулд хоёр долоо...

post thumbnail

Д.Трамп эсрэг талуудыг хэлэлцээний ширээний ард суулгахаар болов

Кремль “Дональд Трамп Владимир Путинд мөргөлдөөнд оролцогч талуудад 30 хоногийн турш эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид халдлага хийхгүй байх саналыг дэвшүүлсэн. Владимир Путин энэ санаачилгыг нааштайгаар хүлээн авч, Оросын армид зохих тушаал өгсөн” гэж албан ёсоор мэдээлсний маргааш нь Украины Батлан хамгаалах яам “Кремлийн...

post thumbnail

Дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна

Дэлхийн аз жаргалын өдөр (World Happiness Day)-ийг жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлхийн хэмжээнд аз жаргалын ач холбогдлыг ойлгуулах, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Дэлхийн аз жаргалын өдрийг анх 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас...

post thumbnail

Хоёр Ерөнхийлөгчийн яриа

Төрийн тэргүүнүүд Украины асуудлаар дэлгэрэнгүй, илэн далангүй санал солилцов. Владимир Путин Дональд Трампын зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож, хүний амь нас хохирохоос сэргийлэх хүсэл эрмэлзэлд талархал илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх байр сууриа дахин баталгаажуулж, Америкийн түншүүдтэй хамтран зохицуулах бол...

post thumbnail

Перу улс онц байдал зарлажээ

Перу улсын Ерөнхийлөгч Дина Болуарте зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн эсрэг тэмцэхийн тулд нийслэл Лима хотод 30 хоногийн хугацаанд онц байдал зарлах зарлиг тушаалд гарын үсэг зурлаа. Онц байдал 10 орчим сая оршин суугчтай нийслэл хотод өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. Перугийн алдартай дуучин Паул Флорес өнгөрсөн ням гарагт гэмт хэрэгтн...

post thumbnail

Д.Трампын Гренландын талаар илэрхийлж буй сонирхол ба Америкийн шинэ стратеги

“American Foreign Pol­icy Council”-ын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ахлах судлаач Александр Б.Грей-ийн “City Journal” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Александр Б.Грэй нь 2019-2021 онд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгчийн туслах, Тамгын газрын даргаар ажиллаж байсан...

post thumbnail

Украины дайн дуусах нь тодорхой болов

АНУ-ын Төрийн департамент “Рубио, Лавров нар цахимаар холбогдож Саудын Арабтхийсэн уулзалтынхаа дагуу цаашид хийх арга хэмжээний талаар ярилцаж, АНУ, ОХУ-ын харилцаа холбоог сэргээхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон” гэж мэдээлэв. Харин Оросын ГХЯ-ны албан ёсны мэдэгдэлд Лавров, Рубио нарыняриа Америкийн талын санаачилгаар бол...